|
ЕЭЗБүсийн бус улсын иргэд Ирланд улсад ажиллахын тулд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах шаардлагатай.
[Европын холбоо, Исланд, Лихтåнштåйн, Норвåги улсууд Европын эдийн засгийн бүсэд багтдаг.]
Хэрвээ та Ирланд улсад зорчих виз шаардагдах улсын иргэн бөгөөд тус улсад хөдөлмөр эрхлэхээр явж байгаа бол визийн мэдүүлгэндээ дор дурьдсан баримт бичгийг хавсарган мэдүүлнэ үү. Үүнд :
-
Паспорт
- Паспортын зурагтай хуудас болон бүх виз, тамга дарсан хуудаснуудын хуулбар
- Визийн мэдүүлгийн маягт V . A . 1-ыг бөглөсөн байх
- Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3 хувь паспортын өнгөт зураг
- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүчинтэй байх
- Доор дурьдсан зүйлийг агуулсан ажил олгогчийн албан захидал:
- Ирланд улс дахь ажлын байрны хаяг
- Виз мэдүүлэгчийн нэр, ажлын тодорхойлолт
- Цалин болон бусад хангамж
- Виз мэдүүлэгчийн өмнө нь суралцсан сургалт, ажлын туршлага
- Монгол улсад ажиллаж байсан /байгаа бол өмнөх/ одоогийн ажил олгогчийн тодорхойлолт, үүнд:
- Монгол улсад ажиллаж байгаа газрын хаяг
- Виз мэдүүлэгчийн нэр, хийж байсан ажлын тодорхойлолт
- Цалин бусад хангамж
-
Ирланд улсад байгаа ажлын байрны талаархи холбогдох гэрчилгээний хуулбарууд
- Виз мэдүүлэгчийн гэр бүлийн гишүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл (эцэг эх, эхнэр нөхөр, хүүхэд, ах дүүс)
- Гэмт хэрэгт холбогдолгүй талаар нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт
- Хэрвээ та Ирланд улсад тоглолт хийхээр явж байгаа жүжигчин хүн бол тоглолтынхоо урьдчилсан хөтөлбөрийг ирүүлнэ.
Дээр дурьдсан жагсаалт нь асуудлыг төгс хамарсан бус учир шаардлагатай гэж үзсэн холбогдох бүх мэдээллийг визийн мэдүүлэгт хавсаргахыг анхаарна уу.
Та Ирланд улсад очсон хойноо статусаа өөрчлөх боломжгүй.
Ирланд улс дахь таны ажил олгогч таны нэрийн өмнөөс Аж ахуйн байгууллага, худалдаа, хөдөлмөр эрхлэлтийн яаманд хандаж хөдөлмөр эрхлэлтийн эрх олгохыг хүсэх ёстой.
Тусгай мэргэжлийн ажил хийх хүмүүс Тусгай мэргэжлийн ажил эрхлэлт мэдүүлэх ёстой байж болох юм.
Таны визийн мэдүүлгийг аль болох түргэн шийдвэрлэхийг хичээх боловч боловсруулалтын ажиллагаа ажлын арван өдөрт хийгддэгийг анхаарна уу.
Визийн мэдүүлгийг бөглөхийн өмнө Бүх төрлийн визийн талаархи åрөнхий мэдээлэл.өгөгдсөн мэдээллийг анхааралтай нягтлан үзнэ үү.

|