Visa Information > визийн тодорхойлолт ба мэдээллийн ерөнхийлмөл

> БҮХ ТӨРЛИИН ВИЗИИН ТАЛААРХИ ЕРӨНХИИМЭДЭЭЛЭЛ
 General Information for all Visa Types

Ерөнхий зүйл
Визийн мэдүүлгээ ирүүлэх
Ирланд руу зорчихын өмнө
Ирландад очсоны дараа
Виз татгалзвал яах вэ?

  • Мэдүүлгийн маягтыг англи хэл дээр компьютåр бичгийн машиныг ашиглаж, эсвэл гараар TOM , ДАРМАЛ ҮСГЭЭР тод гаргацтай бичиж бөглөнө.
  • Мэдүүлгийн маягт дахь бүх асуултанд хариулах ёстой. Бүрэн гүйцэд бөглөөгүй мэдүүлгийн маягтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Визийн мэдүүлгийн маягтыг гурван хувь бөглөж өгнө.
  • Визийн мэдүүлгийн маягтдаа гарын үсгээ зурсан байна. Маягтыг бусдын туслалцаатайгаар бөглөсөн бол өгөгдсөн бүх мэдээлэл үнэн зөв болсон эсэхийг нягтлан үзсэнийхээ дараа гарын үсгээ зурна уу.
  • Худал буюу буруу мэдээллийг хавсаргах нь визийн мэдүүлгийг татгалзах үндэслэл болдог. Түүнчилэн энэ байдал нь уг виз мэдүүлэгчийн цаашид аливаа визийг мэдүүлэх тохиолдолд анхаарч үзэх асуудал болно.
  • Виз мэдүүлэгчдээс ирүүлсэн аливаа мэдээлэл, баримт бичгийн дагуу шалгалт хийдэг болохыг анхаарна уу.
  • Бүх баримт бичгийн эх хувийг англи хэл дээрхи орчуулгын хамт ирүүлнэ. Монгол хэлнээс англи хэл рүү орчуулаагүй баримт бичгийг хүлээн авахгүй.
  • Өөртөө эргүүлэн авах ёстой бичиг баримтын нэг хувь хуулбарыг заавал ирүүлнэ. Хуулбарыг ирүүлээгүй тохиолдолд баримт бичгийн эх хувь танд буцаж очихгүй. Суралцагчдын, зочлох болон гэр бүлдээ очих визийн мэдүүлгийг Шанхай хот дахь консулын газарт ирүүлсэн бол бүх баримт бичгийн тус бүр 2 хувь хуулбарын хамт ирүүлнэ.
  • Суулийн зургаан сарын дотор авахуулсан паспортын хэмжээний өнгөт гэрэл зургийг визийн мэдүүлгийн маягтад хавсаргана.
  • Таны визийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг тодруулахын тулд хөндлөнгийн биө даасан байгууллагаар шалгуулж болно .

Паспорт

  • Визийн мэдүүлгийн маягтын хамт паспортоо ирүүлнэ.
  • Паспортынхоо зурагтай хуудас, бүх виз тамгатай хуудасны хуулбарыг мөн ирүүлнэ үү.
  • Таны паспорт сургалтаа дуусах хугацаанаас цааш 6 сараас доошгүй хугацаагаар хүчин төгөлдөр байх ёстой.
  • Хэрвээ виз мэдүүлэгч одоо хэрэглэж байгаагаас өмнө өөр паспорттой байсан бол эсвэл одоо өөр паспортоор зорчих бол өмнөх паспортоо эхээр нь ирүүлнэ. Хэрвээ хуучин паспорт чинь эхээрээ байхгүй бол хуулбарыг нь ирүүлнэ. Үүнд зөвхөн виз дарсан хуудсаар зогсохгүй паспортын бүх хуудсын хуулбар орно. Хуучин паспортоо яагаад сольсон талаар тодорхой тайлбар ирүүлэх ба энэ талаархи цагдаагийн газрын тодорхойлолтыг ирүүлнэ. Визийн ажилтан холбогдох паспортуудыг чинь шалгаж үзэх хүртэл визийн талаар шийдвэр гаргахгүй.
  • Виз хүсэгчдээс ярилцлагад орохыг заавал шаардахгүй журамтай боловч
    шаардлагатай гэж үзсэн тохиолдолд визийн ажилтан виз мэдүүлэгчээс ярилцлага
    авах эрхтэй.

  • Виз мэдүүлэгчид виз авахын тулд эмнэлгийн үзлэгээр орсон байх шаардлагагүй.

Эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн хамт зорчиж буй 16 хүртэлх насны хүүхэд эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн паспортанд эсвэл зорчих бусад бичиг баримтад нэр заагдан хавсрагдсан бол түүнчилэн эцэг, эх асран хамгаалагчийн нь паспортонд "зөвхөн эзэмшигчид хүчинтэй" гэж онцлон заагаагүй бол Ирланд улсад орох виз авах шаардлагагүй. 16 хүртэлхи насны хүүхэд өөртөө зорчих бичиг баримттай яваа бол эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн хамт явж буй эсэхээс үл хамааран виз авах шаардлагатай.

Визийн талаар шийдвэр гарч виз мэдүүлэгчийн баримт бичгийг буцаан олгохоос өмнө
зорчих тийзийг худалдан авсан байх шаардлагагүй.

  • Визийн мэдүүлгийн маягтын хамт холбогдох бүх баримт бичгийг ирүүлэх.
  • Визийн мэдүүлгийн маягтыг ирүүлэхээс өмнө бусад баримт бичгийг визийн ажилтанд ирүүлэхгүй байх.
  • Визийн мэдүүлгээ ирүүлэхийн өмнө энэхүү вэбсайтад болон визийн мэдүүлгийн маягтад орсон холбогдох бүх мэдээллийг уншиж анхааралдаа авах
  • Визийн мэдүүлгийн маягтын хамт хавсаргах баримт бичгийг ирүүлэхдээ бичгийн хавчаар, үдээс, хавтас ашиглахгүй байх.

ВИЗИЙН МЭДҮҮЛГЭЭ ИРҮҮЛЭХ

Визийн хураамж :
Визийн мэдүүлгийг боловсруулахдаа дор дурьдсан хураамжийг авах ба уг хураамж
буцаан төлөгддөггүй.

Нэг удаа зорчих

600 юань (€60 Евро, $75 ам. доллар)

Олон удаа зорчих

1000 юань (€100 Евро, $125 ам. доллар)

Бээжин хотод өгсөн визийн мэдүүлгийн хураамжийг бэлэн мөнгөөр, Хятад улсын шуудангийн шилжүүлгээр эсвэл банкны шилжүүлгээр хийж болно. Шанхай хот дахь Консулын газарт визийн хураамжийг зөвхөн бэлнээр төлнө.

  • Бэлнээр төлж байгаа бол хураамжийн хэмжээг яг тааруулж төлнө үү.
  • Шуудангийн шилжүүлгээ: 爱尔兰大使馆 ( The Embassy of Ireland ) гэж хаяглана уу. Шилжүүлгийн хуудасны доод талд виз мэдүүлэгчийн нэр, төрсөн он, cap , өдрийг бичсэн байна.
  • Банкны шилжүүлгийг Department of Foreign Affairs , Ireland буюу Ирланд улсын
    Гадаад хэргийн яаманд хаяглан шилжүүлнэ үү. Шилжүүлгийн хуудсан дээр виз
    мэдүүлэгчийн нэр, төрсөн он, cap , өдөр бичигдсэн байна.

Та Шанхай, Жөзян, Аньхуй, Зянши, Зянсу мужид амьдардаг бол доорхи хаягаар
ирүүлээрэй:

Consulate General of Ireland,
Suite 700A, Shanghai Centre,
1376 Nanjing Road West Shanghai
People's Republic of China
Утас: + 86 21 62798729
Факс: + 86 21 62798739

上海的爱尔兰领事馆
地址:上海南京西路 1376 号
上海中心大厦 700A 室
邮编 200040
电话:+ 86 21 62798729
传真:+ 86 21 62798739

Шанхай хот дахь консулын газарт зочлох , суралцагчдын , гэр бүлдээ очих визний мэдүүлгийг боловсруулах хугацаа өөр өөр байна . Боловсруулах ажиллагааг шуурхай явуулах талаар бид чармайн ажиллах боловч ачаалал ихтэй үед Шанхай дахь консулын газрын боловсруулалтын ажиллагаанд ажлын 20-30 өдөр зарцуулагддаг .

Та Хонконгод оршин суудаг бол визийн мэдүүлгээ доорхи хаягаар ирүүлээрэй .

香港的爱尔兰领事馆
地址:香港中環遮打道 10 號
太子大廈 8 字樓
电话:+ 852 2527 4897
传真:+ 852 2520 1833

Consulate of Ireland , 6/F,
Chung Nam Building , No.1,
Lockhart Road , Hong Kong
Утас : + 852 2527 4897
Факс : +852 2520 1833

Ta Монгол улс, Камбожид оршин суудаг бол визийн мэдүүлгээ Бээжин хот дахь Визийн албанд ирүүлээрэй. Визийн мэдүүлгийг шуудангаар болон Бээжин дахь Визийн алба pyy биеэр утасдаж ирүүлж болно.

Embassy of Ireland , Visa Office
Ta Yuan Diplomatic Office Building 2-11-1
14 Liang Ma He Nan Lu
Chaoyang District 100600
Beijing
People's Republic of China

北京市 朝阳区 亮马河南路 14 号
塔园外交办公楼 2 单元 11-1
爱尔兰大使馆签证处
Утас: + 86 10 65326945 / 65326971
Факс: +86 10 65326956 имэйл:
irlvisa@public3.bta.net.cn

Бээжин хот дахь Визийн алба олон нийтэд доор дурьдсан хуваариар үйлчилнэ.
Даваа-Баасан 09:30 - 12:00; 14:30 - 16:00

Та баримт бичгээ гурван хэлбэрээр буцааж авч болно. Мэдүүлгээ ирүүлэхдээ ямар хэлбэрээр буцааж авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэнэ үү.
1, Биеэр авах
2, Баталгаат шуудангаар - Одоогоор энэ үйлчилгээ төлбөргүй.
3, Буухиа шуудангаар - Та БНХАУ-ын дотор баримт бичгээ буухиа шуудангаар хүлээж авахыг хүсч байгаа бол 50 юаний шуудангийн төлбөрийг нэмж төлнө. Камбож болон Монгол улсад илгээх буухиа шуудангийн төлбөрт 150 юань буюу 18 долларын төлбөр нэмж төлнө.
Баримт бичгээ шуудангаар буцааж авахыг хүсч байгаа бол та шуудангийн хаягаа тодорхой бичнэ үү.

ИРЛАНД РУУ ЗОРЧИХЫН ӨМНӨ

Танд виз олгогдсон бол визийн бүх өгөгдөл зөв эсэхийг шалгаарай. Визийн шаардлага, хүчинтэй хугацааны талаар асуулт байгаа бол тус визийн албатай холбогдоно уу.

Виз нь Ирланд улсад нэвтрэхийн өмнөх шалган нэвтрүүлэлтийн хэлбэр бөгөөд виз нь тус улсад нэвтрэн орох баталгаа болохгүй. Тус улсад нэвтрэх үåд Цагаачлалын албаны ажилтнууд тус улсад орохыг татгалзах, зорчин явж буй иргэний аяллын зорилгыг үнэн зөв эсэхийг тогтоох талаар асуулт тавих эрхтэй. Виз авсан зорчигчдод нэвтрэн орж буй хилийн боомтын цагаачлалын албаны хяналт хийгддэг.

Та Цагаачлалын албаны ажилтнуудад үзүүлэхийн тулд суралцах гэж буй сургуулийн урилга бусад баримт бичгээ биåдээ авч явна уу.

ИРЛАНДАД ОЧСОНЫ ДАРАА

Хүчинтэй виз нь Ирланд улсад байх зөвшөөрөл биш. Визийн хүчинтэй байх хугацаа виз дээр заагдсан байх ба энэ нь зөвхөн заасан он cap өдрөөс өмнө визийг Цагаачлалын албаны ажилтанд үзүүлсэн байх огноо юм. Нэвтрэн орох боомтын цагаачлалын албаны ажилтан таны тус улсад байх хугацааг зорчин яваа зорилгод тань нийцүүлэн шийддэг. Ирландын хуулийн дагуу байнга оршин суух виз олгодоггүй.

Та 90 хоногоос доош хугацаагаар байх бөгөөд танд виз олгохоор шийдсэн бол С ангиллын виз өгнө. Тус улсад нэвтэрсний дараа та 90 хоногоос дээшгүй хугацаанд байх зөвшөөрөлтэй. Цаашид байх зөвшөөрлийг сунгах нь зөвхөн онцгой тохиолдолд л боломжтой юм.

Та 90 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар байх бөгөөд танд виз олгохоор шийдсэн бол D ангиллын виз олгоно. Тус улсад нэвтрэн орсны дараа 90 хоногийн дотор цагдаагийн газар бүртгүүлэх ёстой.

Виз мэдүүлэгчид Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаар дамжин ирэхийг оролцуулан тус улсад нэвтрэн орж ирэх бүртээ хүчинтэй визтэй байх ёстой. Энэ заалт Ирланд улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэдэд нэн адил хамаарна.

Тухайн виз олгогдсоноос бусад зорилгоор аливаа үйл ажиллагаанд оролцох, мөн тус улсад визэнд зааснаас бусад зорилгоор байхыг Ирланд улсын хуулиар хориглоно. Визэнд заагдсанаас бусад үйл ажиллагааг Ирланд улсад явуулахыг хүссэн иргэд тус улсаас явж шинээр дахин виз мэдүүлэх ёстой. Шинээр виз мэдүүлсэн асуудал шийдэгдэхийг хүртэл виз мэдүүлэгч Ирланд улсад буцаж ирж болохгүй.

Тус улсад байх хугацаандаа дахин оролтын визийг авах тухай мэдээллийг Гадаад хэргийн яамнаас. авч болно.

Визтэй боловч тус улсад визийн зөвшөөрсөн хугацааг хэтрүүлсэн иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх буюу тус улсаас албадан гаргана.

ВИЗ ТАТГАЛЗСАН ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?

Таны визийг татгалзсан тохиолдолд та Ирланд улсад зорчих хүсэлтэй байгаа бол та татгалзсан шийдвэрийг дахин хянуулах эсвэл шинээр визийн мэдүүлэг өгөх боломжтой юм.

Та шинээр визийн мэдүүлэг өгөхөөр шийдсэн бол таны өмнө нь өгсөн мэдүүлэг, мэдээллийг харгалзан үзнэ.

Таны визийг татгалзсан шийдвэр буруу байсан гэж үзэж байгаа бол та хүсэлтээ Хянан шийдвэрлэх ажилтанд гаргаж болно.

Анхны шийдвэрт хүрэхийн өмнө визний мэдүүлгийн бүхий л талыг хамруулан судалж үзээгүй байх зарим тохиолдол байдаг. Хяналтын ажиллагааны үөд мэдүүлгийг бүх талаас нь шалгаж судлан үздэг.

Визийг татгалзсан тохиолдолд та татгалзсан шалтгаануудыг тодорхой заасан виз татгалзсан мэдэгдлийг хүлээн авна. Иймд та шийдвэрийг хянуулах хүсэлтдээ татгалзах болсон шалтгаан бүрт тодорхой тайлбар хийх ёстой. Анх өгсөн визийн мэдүүлгэндээ дутагдалтай байсан асуудал бүрээр зөв, тодорхой, холбогдох баримттай тайлбар хийх хэрэгтэй.

Анхны шийдвэрийн талаархи мэдэгдэл гарсан өдрөөс хойш хорин найман хоногийн дотор та хянуулах хүсэлтээ ирүүлж болно. Хянуулах хүсэлтийг авч хэлэлцэхэд үнэ төлбөргүй.

Хянуулах хүсэлтээ доорхи хаягаар ирүүлнэ үү.

The Appeals Officer
Embassy of Ireland , Visa Office
Ta Yuan Diplomatic Office Building 2-11-1
14 Liang Ma He Nan Lu
Beijing 100600
People's Republic of China

申诉签证官
中华人民共和国
北京市朝阳区亮马河南路 14 号塔园外交办公楼 2 - 11 - 1
爱尔兰使馆签证处

Хэрвээ та уг вэбсайтаас хариултыг нь авч чадаагүй өөр асуулттай бол дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд бидэнтэй холбогдоно уу .