|
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ БА МЭДЭЭЛЭЛ
СУРАЛЦАГЧДЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
ТҮР АЖИЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
ҮЛДЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ШИНЭЧЛЭХ
ШАЛГАХ ЖАГСААЛТ АШИГТАЙ
ЛИНКҮҮД
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ БА МЭДЭЭЛЭЛ
Мэдүүлгийн маягт
- Мэдүүлгийн маягтыг англи хэл дээр компьютер , бичгийн машиныг ашиглаж , эсвэл гараар TOM, ДАРМАЛ ҮСГЭЭР тод гаргацтай бичиж бөглөнө.
- Та " Суралцагчдын визийн мэдүүлгийн нэмэлт маягт BJ (S)" болон "Визийн мэдүүлгийн маягт V.A. 1" хоёрт хоёуланд нь өгөгдсөн бүх асуултанд хариулах ёстой.
- Бүрэн гүйцэд бөглөөгүй мэдүүлгийн маягтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно .
- Визийн мэдүүлгийн маягтдаа гарын үсгээ зурсан байна . Маягтыг бусдын туслалцаатайгаар бөглөсөн бол өгөгдсөн бүх мэдээлэл үнэн зөв болсон эсэхийг нягтлан үзсэнийхээ дараа гарын үсгээ зурна уу . Өгөгдсөн мэдээллийн талаархи хариуцлагыг та өөрөө хариуцна.
Визийн мэдүүлэгтээ хавсран баримт бичиг бусад материалыг ирүүлэх
Визийн мэдүүлэгтэй хамт ирүүлэх Суралцагчдын визийн мэдүүлгийн нэмэлт маягт BJ ( S )- ийг анхааралтай уншина уу. Энд мэдүүлгийн хамт ирүүлэх баримт бичгийн талаар жагсаалт байдаг. Гэвч тэдгээр баримт бичиг асуудлыг төгс хамарсан бус байж болно. Таны визийн мэдүүлгийн талаар шийдвэр гаргахад нь визийн ажилтанд тус болохуйц гэж үзсэн холбогдох аливаа нэмэгдэл мэдээллүүдийг ирүүлээрэй.
- Худал буюу буруу мэдээллийг хавсаргах нь визийн мэдүүлгийг татгалзах үндэслэл болдог. Түүнчилэн энэ байдал нь уг виз мэдүүлэгчийн цаашид аливаа визийг мэдүүлэх тохиолдолд анхаарч үзэх асуудал болно.
- Виз мэдүүлэгчийн мэдээллийг шалгах явцад бусад мэдээллүүд ч шаардлагатай болж болно. Утасны дугаар болон шаардлагатай бусад хаяг гэх мэт мэдээллийг гаргаж өгөхгүй байх нь бидний шалгалт хийх ажилд саад учруулах ба ингэснээр уг виз мэдүүлэгчийн мэдээллийн үнэн зөв эсэх нь хангалтгүйд тооцогдож болох юм.
- Виз мэдүүлэгчдээс ирүүлсэн аливаа мэдээлэл, баримт бичгийн дагуу шалгалт хийдэг болохыг анхаарна уу.
- Бүх баримт бичгийн эх хувийг англи хэл дээрхи орчуулгын хамт ирүүлнэ. Монгол хэлнээс англи хэл рүү орчуулаагүй баримт бичгийг хүлээн авахгүй.
- Өөртөө эргүүлэн авах ёстой бичиг баримтын нэг хувь хуулбарыг заавал ирүүлнэ. Хуулбарыг ирүүлээгүй тохиолдолд баримт бичгийн эх хувь танд буцаж очихгүй.
- Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан паспортын хэмжээний өнгөт гэрэл зураг 4 хувийг визийн мэдүүлгийн маягтад хавсаргана.
Сургалтын зардлын төлбөр
Суралцагчийн визийг мэдүүлэхдээ сургалтын төлбөрийг бүрэн хэмжээгээр урьдчилан төлсөн байх шаардлагатай.
Виз мэдүүлэгчийн суралцахыг хүссэн их, дээд сургууль, коллөжоос тухайн сургууль курсэд суралцах хугацаанд нийт сургалтын зардал ямар хэмжээтэй байх, виз мэдүүлэгчээс хэдий хэмжээний төлбөрийг хийсэн болохыг заасан сургуулийн урилгын эх хувийг визийн мэдүүлэгт хавсаргана.
Төлбөрийг төлсөн тухай баримт
Сургуулиас ирүүлсэн урилгын эх хувь нь сургалтын төлбөрийг хийсэн тухай баримт болно. Нэр заасан тухайн хүнээс сургуулийн дансанд мөнгө шилжсэн тухай Ирландын банкны шилжүүлгийн хуудсыг сургуулийн урилгатай хамт ирүүлнэ.
Хууль зүй, эрх тэгш байдал, хуулийн шинэчлэлийн яамнаас гаргасан зааврын дагуу, виз олгогдоогүй байхад виз мэдүүлэгч сургалтын төлбөрт нийт 6,000 еврогоос илүү төлбөр төлөхийг шаардахгүй. Энэ нь тухайн сургалтын байгууллагын өөрийн журам, шаардлагад нөлөөлөхгүй.
Паспорт
- Визийн мэдүүлгийн маягтын хамт паспортоо ирүүлнэ
- Паспортынхоо зурагтай хуудас, бүх виз тамгатай хуудасны хуулбарыг мөн ирүүлнэ үү.
- Таны паспорт сургалтаа дуусах хугацаанаас цааш 6 сараас доошгүй хугацаагаар хүчин төгөлдөр байх ёстой.
- Хэрвээ виз мэдүүлэгч одоо хэрэглэж байгаагаас өмнө өөр паспорттой байсан бол эсвэл одоо өөр паспортоор зорчих бол өмнөх паспортоо эхээр нь ирүүлнэ. Хэрвээ хуучин паспорт чинь эхээрээ байхгүй бол хуулбарыг нь ирүүлнэ. Үүнд зөвхөн виз дарсан хуудсаар зогсохгүй паспортын бүх хуудсын хуулбар орно. Хуучин паспортоо яагаад сольсон талаар тодорхой тайлбар ирүүлэх ба энэ талаархи цагдаагийн газрын тодорхойлолтыг ирүүлнэ. Визийн ажилтан холбогдох паспортуудыг чинь шалгаж үзэх хүртэл визийн талаар шийдвэр гаргахгүй.
Ярилцлага
- Виз мэдүүлэгчдээс ярилцлагад орохыг заавал шаардахгүй журамтай боловч
шаардлагатай гэж үзсэн тохиолдолд визийн ажилтан виз мэдүүлэгчээс ярилцлага
авах эрхтэй.
Эмнэлгийн үзлэг
Надад зуучлагч хэрэгтэй юу? Визийн алба нь хувь хүмүүсийн өөрсдөө ирүүлсэн мэдүүлэг болон зуучлагчийн ирүүлсэн визийн мэдүүлгийг хянан үзэхдээ өөр өөр шалгуур үнэлэмж баримтлахгүй.
Та визийн мэдүүлгээ хийхдээ зуучлагч байгууллагын үйлчилгээг авахыг хүсч байгаа бол тухайн зуучлагч байгууллага таны нэрийн өмнөөс визийн мэдүүлэг ирүүлсэн ч ирүүлсэн баримт бичгийн талаархи хариуцлагаа та өөрөө хүлээнэ.
Хэрэв та визийн мэдүүлгээ ирүүлэхдээ худал мэдээлэл буюу хуурамч баримт бичиг ашигласан нь тогтоогдвол энэ нь цаашид Ирландын аливаа виз мэдүүлэх таны асуудалд сөрөг үр нөлөө үзүүлэх болно. Иймд зөвхөн үнэн зөв баримт бичиг ирүүлнэ үү. Виз мэдүүлэгчдийн ирүүлсэн бүх баримт бичгийг хянаж шалгаж үздэг болохыг анхаарна уу.
Төлөвлөх бэлтгэх
Үнэхээр сурах зорилго тавьсан суралцагч визийн мэдүүлгийн 2 маягтын аль алинд орсон бүх асуултанд хариулах чадвартай байх талаар төлөвлөж бэлтгэсэн байх ёстой. Та суралцах хугацаандаа сургалтын зардал, байр, амьжиргааны зардалд хэдий хэрийн мөнгө зарцуулахаа судалж үзсэн үү? Визийн мэдүүлгийн маягтан дээр бөглөсөн тус улсад байх хугацаа чинь мэдүүлгийн маягтанд хавсаргасан сургуулийн урилган дээр байгаа суралцах хугацаатай тохирч байна уу? Таны товч намтар Та товч намтар дээрээ цаг хугацааны хувьд завсар бүү үлдээгээрэй. Одоо та юу хийдэг талаараа тодорхой бич. Бүрэн дунд сургууль төгссөнөөсөө хойш юу хийж байгаагаа сайтар тайлбарлаарай. Хэрвээ бүрэн бус цагаар суралцаж байгаа бол бусад цагт нь юу хийдгийгээ тайлбарлаж холбогдох баримт бичгийг хавсаргана уу. Ирландад суралцахаар шийдэхийн өмнө энэ талаар бодож судласан зүйлүүд чинь таны сургалтын төлөвлөгөөнд туссан уу? Сургалтын төлөвлөгөөндөө завсар бүү гарга. Хэрвээ Ирландад дөрвөн жил суралцах гэж байгаа бол яг хаана, ямар зүйл сурахаа тайлбарла. Түүнчилэн яагаад тухайн сургалт курсийг сонгосон, тэр нь таны өмнөх ажлын туршлагатай хэрхэн уялдаж байгааг тайлбарлах ёстой. Сургалтаа дууссаны дараа яах төлөвлөгөөтэй байгаагаа дэлгэрэнгүй
бич .
Англи хэлний төвшин
Бид таны сургалтын төлөвлөгөө бодитой эсэхэд үнэлэлт өгөхийн тулд таны одоогийн англи хэлний төвшин ямар байгааг мэдэх ёстой. Англи хэлний төвшнийг шалгалтын оноогоор баримтжуулсан байх нь зүйтэй.
Санхүүжилт
Та сургалтын төлөвлөгөөгөө биөлүүлэх санхүүгийн чадвартай гэдгээ Визийн албанд нотлох ёстой. Ойлгомжтой, ил тод баримт бичиггүй бол зөвхөн банкинд их хэмжээний мөнгөн хадгаламж юм уу дансны үлдэгдэлтэй байгааг харуулах банкны тодорхойлолт үүнд хангалттай биш. Тухайн мөнгө виз мэдүүлэгч болон түүний спонсорын мөнгө гэдгийг тодорхой гэрчлэх хийгээд тухайн мөнгө зөвхөн виз мэдүүлэхийн тухайд зориулагдсан биш гэдгийг тодорхойлсон баримт хэрэгтэй. Хадгаламжийн тухайд 12 сараас доошгүй хугацааны гүйлгээг харуулсан баримт шаардагдана. Хадгаламжийн гүйлгээ нь виз мэдүүлэгчийн болон түүний спонсорын орлогын хэмжээтэй уялдаатай байна. Орлогын хэмжээтэй уялдаагүй бол энэ тухай тайлбарлах шаардлагатай.
Визийн мэдүүлгэнд тань хойшлуулалгүй боловсруулалт хийхэд хэрэгтэй зөвлөмж:
- Визийн мэдүүлгийнхээ хамт бүх холбогдох баримт бичгийг ирүүлэх.
- Баримт бичгээ дэс дараатай цэгцтэй эмхэлсэн байх
- Визийн мэдүүлгээ ирүүлэхийн өмнө баримт бичгээ ирүүлэхгүй байх.
- Мэдүүлгээ ирүүлэхийн өмнө энэ вэбсайт дээрхи болон визийн мэдүүлгийн маягтан дахь холбогдох мэдээллийг уншиж тэмдэглэх
- Визийн мэдүүлгийн маягтын хамт хавсаргах баримт бичгийг ирүүлэхдээ бичгийн хавчаар, үдээс, хавтас ашиглахгүй байх.
Визийн мэдүүлгийн боловсруулалт ямар хугацаанд хийгддэг вэ ? Таны визийн мэдүүлгийг аль болох түргэн шийдвэрлэхийг хичээх боловч боловсруулалтын ажиллагаа ажлын хорин өдөрт хийгддэгийг анхаарна уу.
Шанхай хот дахь консулын газарт Зочлох, Суралцагчдын, Гэр бүлдээ очих визний мэдүүлгийг боловсруулах хугацаа өөр өөр байна. Боловсруулах ажиллагааг шуурхай
явуулах талаар бид чармайн ажиллах боловч ачаалал ихтэй үөд Шанхай дахь консулын газрын боловсруулалтын ажиллагаанд ажлын 20-30 өдөр зарцуулагддаг.
ТҮР АЖИЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
2005 оны 4-р сарын 18-аас эхлэн ЕЭЗБүсийн орны бус суралцагчид Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрсөн мэргэжил олгодог нэг жилээс доошгүй хугацааны бүрэн хэмжээний сургууль, курсэд суралцаагүй бол Үндэсний цагдаагийн газрын (Гарда)цагаачлалын товчоонд бүртгүүлж тус улсад байх зөвшөөрөл авсан ч хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөхгүй.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ чиглэлээр баталсан хөтөлбөрийн жагсаалт тус яамны вэбсайтад ( www.education.ie ) байх ба энэ нь cap тутамд шинэчлэгдэж байдаг. Линкэд шууд холбогдохыг хүсвэл энд дар .
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй хүмүүс зөвхөн түр ажилд орж болно. (ажлын 7 хоногт 20 хүртэлхи цаг эсвэл амралтын өдрүүдээр ажлын бүрэн цагаар ажиллаж болно.) Бусад суралцагсдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй.
Тус улсад суралцах зөвшөөрөл дууссан тохиолдолд ажил эрхлэх зөвшөөрөл дуусвар болно. Түр ажил эрхэлж байгаа байдал нь тухайн иргэний цаашид үлдэх эрх болохгүй. Амралтын өдрүүдээс бусад өдрүүдэд ажлын бүрэн цагаар ажиллавал энэ нь суралцагчийн нөхцөл байдлыг зөрчиж буй хэрэг болно.
Энэ журам гарах үед (2005 оны 4 сарын 18) үлдэх зөвшөөрөл нь хүчинтэй байгаа суралцагсдад хамаарахгүй. Тэдний хөдөлмөр эрхлэх боломж нь үлдэх зөвшөөрлийн хугацааны турш хүчинтэй байна.
Тухайн хүн тус улсад байх хугацааны зардлаа дааж чадах санхүүжилтийн хангалттай хэмжээг тодорхойлохдоо Ирланд улсад байхдаа түр ажил хийгээд олж болзошгүй цалинг тооцож үзэхгүй.
Сургууль курсээ төгссөний дараа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй суралцагчид ажлын зөвшөөрөл авах шаардлагатай. Тус улсад зорчих виз авах шаардлагатай улсын иргэд ажлын зөвшөөрлөө гартал тус улсаас явах ёстой ба буцаж ирэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийн виз мэдүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн визийн хэсгийг үзнэ үү.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрөгдсөн мэргэжил олгодог нэг жилээс доошгүй хугацааны бүрэн хэмжээний курс сургалтаас бусад сургалтанд хамрагдсан суралцагчид 2005 оны 1-р сарын 1-нээс эхлэн олгогдсон болон байх зөвшөөрлийн нийт хугацаа 18 сараас дээш хэтрэхгүй байх бол үлдэх зөвшөөрлийг шинэчлэхийг зөвшөөрнө.
Цаашид үлдэх зөвшөөрлөө өмнө нь авчихсан байсан суралцагчдын тухайд 18 сарын хугацааг 2005 оны 1-р сарын 1-нээс эхлэн тооцно. ШАЛГАХ ЖАГСААЛТ
Суралцагчийн визийн мэдүүлгийн маягтыг бөглөхийн өмнө дараахь гурван линк рүү орж тэнд байгаа мэдээллийг анхааралтай уншина уу. Бүх төрлийн визийн талаархи ерөнхий мэдээлэл .
Суралцагчийн виз Суралцагчдын визийн мэдүүлгийн нэмэлт маягт
Таны мэдүүлэгт доорхи баримт бичиг хавсрагдана . Доорхи жагсаалт нь асуудлыг төгс хамарсан бус учир шаардлагатай гэж үзсэн холбогдох бүх мэдээллийг визийн мэдүүлэгт хавсаргахыг анхаарна уу .
-
Паспорт
- Паспортынхоо зурагтай хуудас , бүх виз тамгатай хуудасны хуулбарыг мөн ирүүлнэ үү .
- Визийн мэдүүлгийн маягт \/.А.1 ба Суралцагчдын визийн мэдүүлгийн нэмэлт маягт-ыг бөглөсөн байна.
- Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан паспортын өнгөт зураг 4 хувь . Зураг бүрийг маягт бүрийн зүүн гар талын дээд өнцөгт хавсаргана уу .
- Ирландын их , дээд сургууль курсээс таныг Хууль зүй , эрх тэгш байдал , хуулийн шинэчлэлийн яамны удирдамжид нийцсэн сургууль курсэд бүртгэж авсан тухай урилга . Урилганд таны ( виз мэдүүлэгч ) нэр , сургууль курсийн зорилго хугацаа , сургалтын нийт зардал болон байрны зардал ( төлөгдсөн бол ) урьдчилан төлөгдсөн болохыг заана .
- Сургалтын зардлын төлбөр гэсэн хэсгийг уншина уу.
- Бүрэн хэмжээний эрүүл мэндийн даатгал . Хэрэв эрүүл мэндийн даатгал нь сургалтын төлбөрт орж хийгдсэн бол Ирландад суралцах их, дээд сургууль, коллежоос ирсэн урилганд танд хийгдсэн даатгалын талаар дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна.
- Резюме . Ирланд улсад таны суралцах сургууль курс таны боловсрол , ажил төрөлд хэрхэн уялдах холбогдох талаар тайлбарлан бичнэ .
- Та одоо сурч байгаа бол резюмед өгсөн мэдээллийг тань баталгаажуулахын тулд одоогийн сурч байгаа газрын албан бичгийн эх хувь шаардагдана . Энэ албан бичигт сургуулийн нэр , хаяг , утасны дугаар зэрэг бичигдэнэ .
- Та бүрэн дунд сургууль төгсөөд байгаа бол төгсөлтийн гэрчилгээний эх хувийг ирүүлнэ . Та их , дээд сургууль төгссөн бол зөвхөн сүүлд төгссөн сургуулийнхаа гэрчилгээг ирүүлэхэд болно .
- Эцэг , эхийн ажил олгогчийн тодорхойлолт . Дэлгэрэнгүйг Суралцагчдын визийн мэдүүлгийн нэмэлт маягт -aac үзнэ үү.
- Виз мэдүүлэгчийн ажил олгогчийн ( хэрвээ ажил хийж байгаа бол ) тодорхойлолт . Дэлгэрэнгүйг Суралцагчдын визийн мэдүүлгийн нэмэлт маягт - aac үзнэ үү.
- Санхүүгийн чадавхийн тодорхойлолт . Дэлгэрэнгүйг Суралцагчдын визийн мэдүүлгийн нэмэлт маягт -aac үзнэ үү.
- Эрүүгийн хэрэгт холбогдоогүйг тодорхойлсон нотариатаар баталсан тодорхойлолт
- Гэр бүлийн гишүүдийн талаархи нотариатаар батлуулсан гэрчилгээ .
- Төрсний гэрчилгээг нотариатаар батлуулсан байна .
АШИГТАЙ ЛИНКҮҮД
www.educationirelassnd.ie Ирландын боловсролын тогтолцоо, дээд боловсролын байгууллагууд, курс, англи хэлний сургалтын талаархи мэдээлэл холбогдох линкүүдийн хамт байрлах засгийн газрын вэбсайт.
www.acels.ie Ирландын Боловсрол, шинжлэх ухааны яамны ивээл дор ажилладаг Англи хэлний сургуулиудын зөвлөлдөх зөвлөл гэдэг байгууллага нь англи хэлний сургалтын төвшинд хяналт тавьдаг байгууллага юм. Боловсрол, шинжлэх ухааны яамны итгэмжлэлт сургууль байгууллагын албан ёсны жагсаалт байдаг.
www.irlgov.ie Төрийн байгууллагуудын линк, сүүлийн үеийн мэдээлэл, товхимлыг хайх хайлтын систем. Энд Ирландын тухай ерөнхий мэдээллүүд бий.

|